Би “Худам Монгол Бичиг”-г бүх нийтийн хэрэглээ болгоход яг юу саад болж байгаа талаар судалж Худам Монгол Бичиг”-н дутагдалтай талуудыг бууруулах зорилгоор дараах зүйлсийг хийж гүйцэтгэлээ. Эрхэм та энэ сайхан бичиг соёлыг хайрлаж хүндэтгэж явдаг бол миний нэвтрүүлж буй санаануудтай танилцана уу?
Тулгарч байсан бэрхшээлүүд ба тэдгээрийн шийдэлүүд
1. Үгүүд нь эхэн дунд адагт хувирдаг тул бичиж байх явцад энэхүү хувиргалтийг гуйцэтгэгч uniscribe tool шаардагддаг. Uniscribe tool дотор Монгол хэлэнд зориулагдсан хувиргагч хүснэгт Windows Vista-г хүртэл байхгүй байсан. Энэ байдал нь монгол бичгийг ахин сэргээх ажлыг маш их хэмжээгээр хойш нь татсан.
Vista болон Windows 7 системийн ачаар одоо та дурын зүйлийг монгол бичгээр бэлтгэх бололцоотой болж байгаа нь үнэхээр бахдууштай юм.
2. Компьютер, гар утас нь анхнаасаа хөндлөн чиглэлд дизайнчлагдсан байдаг тул босоо чиглэлд бичих гэхээр заавал нэг хөтөч програм ашиглах шаардлага гардаг. Эсвэл ядаж л Microsoft Word-н босоо болгох tool-ийг заавал ашиглах шаардлага гарна. Ялангуяа ихэнх вэб хөтөчнүүд босоо вэб сайтыг дэмжин харуулахгүй байна.
Энэ боогдмол байдлаас гарахын тулд Монгол бичгээ хэвтээ болон босоо аль ч горимд хэрэглэж уншиж бичиж заншицгаая!
Монгол бичиг нь хэвтээ, босоо аль ч чиглэлд дүрслэгдсэн ялгаагүй Монгол үндэстнүүдийн үндэсний бичиг байж чадна. Ялангуяа залуу хойч үеийнхнийг анхнаас нь хэвтээ чиглэлд үншиж бичдэг болгож хүмүүжүүлэх нь чухал. Энэ зорилгоор Монгол бичгийн хөндлөн чиглэлд бичих зориулалт бүхий латин үсэг шиг дизайнтай фонт хийж энэхүү вэб сайтанд хэрэглэсэн болно.
3. Монгол бичигт том жижиг үсэг буюу upper case гэж байдаггүй. Иймд товчилсон үгнүүдийг том үсгээр бичихэд дутагдалтай тал харагддаг. Энэ байдлаас гарахын тулд латин үсгийг монгол үсэгтэй оноолт үүсгэн хэрэглэх нь маш зөв. Жишээ нь: БНМАУ – BNMAƱ, МАХН – MAHN, УБ – ƱВ, МУҮИС – MƱUIS, ШУТИС – XƱTIS, ЧД – QD, ЦИС – CIS.
4. Монгол бичгийн зарим үсгүүд нь орчин цагийн монгол хэлний авиа зүйн зөрүүг нарийн гаргадаггүй. Жишээ нь: ч/ц – ᠴ, ж/з – ᠵ гэх мэтийн үсгүүд нь нэг ижил дүрстэй байдаг. Энэ байдал нь гадаад хэлний үгүүдийг авч хэрэглэхэд саад болж байснаас Аюуш гүүш шинээр нэмэлт үсэг зохион хэрэглэсэн байдаг. Аюуш гүүшийн шийдлийг одоогийн монгол хэлэнд сайжруулан хэрэглэвэл илүү зохилтой. Ингээд би Аюуш гүүшийн ц болон з гэсэн үсгүүдийг ч, ж – тэй төстэй харагддаг али гали үсгүүдээр сольсон. Үүний үр дүнд ч/ц – ᠴ/ᢋ – q/c, ж/з – ᠵ/ᢣ – j/z үсгүүд бий болсон бөгөөд ц – ᠼ, з – ᠽ гэсэн үсгүүдийг ахин хэрэглэхгүй болцгооё.
За энэ өөрчлөлтийн үр дүнд з, ц үсгүүдийг гадаад дотоод аль ч үгэнд үгний гарал үүсэл хамаарахгүйгээр хэрэглэх боломж бий болж байгаа юм. жишээ нь зарлиг гэж үгийг жарлиг/зарлиг – ᠵᠠᠷᠯᢈᠭ / ᢣᠠᠷᠯᢈᠭ алингаар нь ч бичсэн нэг их зөрүүгүй харагдана. ᠴᠠᠭᠠᠨ/ᢋᠠᠭᠠᠨ, ᠡᢣᠡᠨ/ ᠡᠵᠡᠨ гэх мэт.
5. Зарим хүмүүс Монгол бичгийн дуудлага бичлэг нь өөр гэж сурахаас төвөгшөөдөг. Энэ нь үнэн бөгөөд Монгол бичгийн зарим зүйсийг сайжуулахгүй бол үнэхээр болохгүй байна. Жишээ нь: Хаана гэдгийг монгол бичигт Хамига гэж бичдэг. Яагаад бид ᠬᠠᠠᠨ᠍ᠠ гээд монгол бичгийн үсэг хэрэглээд бичиж болж байхад ᠬᠠᠮᢈᠭ᠍ᠠ гэсэн уйгар үгийг хэрэглэх ёстой юм бэ? Иймэрхүү жишээ маш олон байна. Би гурил гэж үгийг гулир, тойрог гэж үгийг тогориг/дугуриг, юм гэж үгийг ягума гэж бичмээргүй байна. Монгол хэл өнөөдөр хөгжөөд сайжирсан байхад Монгол бичиг дагаад хөгжиж байх ёстой. Яалтчгүй дуудлаганаасаа өөрөөр бичигдээд байгаа үгийг засаж, шинэ бичих хувилбар нэмж зохиож, хэрэглэж заншицгаах нь маш чухал байна.
6. Урт эгшгийг заавал “Г” жийрэглэж бичдэг. Энэ жийрэглэлт нь зарим хүний нүдэнд Монгол бичгийн бичлэг дуудлагын зөрүү юм шиг харагддаг. жишээ нь: ᠤᠤᠰᠤᠷ – огосор, ᠳᠠᠠᠯᠭᠠᠪᢦᠷᢈ – дагалгабури. Мөн чанартаа бол оосор, даалгавури гэж дуудагддаг үгүүд. Иймд компьютерт оруулахдаа oosor, daalgabʊri гэж бичиж оруулдаг болгосон. Өөрөөр хэлбэл урт эгшгийг хоёр эгшиг буюу double vowel хэрэглэн галиглах болж байна гэсэн үг. Зарим тохилдолд урт эгшиг нь дараах байдлаар бичигдэж болно.
эгүлэ – ᠡᠭᠥᠯᠡ – eule
агула – ᠠᢦᠯᠠ – аʊla
7. Одоогийн Вондовс дээрх Монгол бичгийн компьютерт оруулдаг гарны драйвэр програм нь маш дутагдалтай тал ихтэй. Үсгийн сонголтуудийг дуудахийн тулд маш олон Контрол тэмдэгтүүдийг ашигласан байдаг. Миний энэ вэб дээр бичдэг програм хамаагүй амар. Ялгааг нь харуулах зорилгоор нэг жишээ авъя. жишээ нь “Ахынхаа хоолны сайхан амтыг санасан уу?” гэсэн өгүүлбэрийг бичих байдлийг латинаар галиглая.
Миний санал болгож байгаа: ah’a yin iyan hoolon ʊ saihan amta i sanagsan ʊʊ?
Одоогийн Вондовсоор: ah[MVS]a y[FVS1]in [NNBSP]iy[FVS1]an hogolon [NNBSP]u saiihan amta [NNBSP]i sanagsan [NNBSP]ʊʊ?
[MVS] – Mongolian Vowel Separator (-) гэсэн товч
[FVS1] – Free Variation Selector One (‘) гэсэн товч
[NNBSP] Narrow No Break Space (*) гэсэн товч
Та зүгээр л энэ өгүүлбэрийг миний санал болгож байгаа аргаар 1 удаа, одоогийн виндовс дээрх гарны драйверийг ашиглаад нэг удаа бичээд үзчих. Тэгэхэд бол ялгааг шууд харах болно. Хэрэв миний Монгол бичиг оруулаг арга зүгээр юм байна гэж бодож байвал дэмжигчийн жагсаалтанд ороод нэг дэмжээд өгөөч. Олон хүмүүс намайг дэмжих юм бол би энэ системээ виндовс болон мак ажилдаг дурын компьютерт тавиулах эрх авах бөгөөд тэгвэл хүмүүсийн дунд Монгол бичиг хэрэглэх байдал нэмэгдэх байх.
Одоогийн виндовсийн Монгол бичгийн гарны драйвэр нь хятад Монгол үндэсний бичиг гэсэн бүртгэлтэй байдаг. Тиймд та бүхнээс хүсэх зүйл гэвэл миний энэ системийг Виндовс болон Айплэ Макид Монголын Монгол үндэсний бичиг гэсэн бүртгэл үүсгэн оруулахад дэмжлэг өгч тусална уу?
8. Монгол бичгийг латинаар галиглах бүх нийтээр зөвшөөрөгдсөн цэгцтэй систем байхгүй. Энэ байдлийг шийдэх зорилгоор латин 26 үсгэнд монгол бичгийн үндсэн 26 үсгийг оноосон.
q – чанар гэдэгт ордог ч үсэг
x – шинэ гэдэгт ордог ш үсэг
ʊ – Улаанбаатар гэдэгт ордог у үсэг
Бичиг үсэг гэдэг бол хөшөө дурсгалтай адил зүйл.
Тиймд Монгол бичиг нь олон зуун жилийн турших монгол хэлний хөгжил түүхийг тэр чигээр нь агуулсан бидний хайртай бичиг юм.
Монгол бичгийн хамгийн гол амин сүнс нь үг бичих дүрэм болон бичлэгэнд нь байдаг.
Монгол бичгийг маш сайн сурсны дараа л тэр амин сүнсийг нь олж харах, хайрлах билгийн нүдтэй болдог. Одоогоор энэ билгийн нүдийг өөртөө бий болгосон, Монгол бичгийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс маш цөөхөн байна. Монгол бичигтээ хайртай Монголын үрс маш олон болтугай!